Аливаа нислэгийн үеэр зорчигчдоос аяга ус авчруулах эсвэл дулаан хучлага гуйх зэрэг нь ердийн зүйл билээ. Гэвч зарим зорчигчод агаарт нисч явна гэдгээ умартаж, биелүүлэх боломжгүй шаардлага тавьж эхэлдэг байна.
Америкийн Virgin Atlantic Airlines компанийн 3000 гаруй үйлчлэгч нар нислэгийн үеэр зорчигч нараас тавьсан хамгийн сонин содон шаардлагануудын жагсаалтыг гаргажээ.
Зорчигчдын дундаас нэлээд гардаг нэг хүсэлт нь агаар дутагдаж байна, арга хэмжээ авч өгөөч гэдэг нь ердийн үзэгдэл аж. Түүгээр ч барахгүй “халууцаж, бөгчимдөж байна, цонхоо онгойлго” гэж шаардах нь цөөнгүй. Дуу чимээнд дургүй зорчигчид “ямар их чимээ шуугиантай юм бэ? Нэг мотороо түр унтрааж болдоггүй юм уу” гэж шаардаж эхэлдэг. Өдөр тутмын The Telegraph сонинд нэг зорчигч онгоцны үйлчлэгчийг дуудан ирүүлж, онгоцны ахмадад очиж, бүх сэнсүүдээ унтрааж, зогсоо гэсэн шаардлага тависан тухай мэдээ нийтэлжээ. Виржиний үйлчлэгч нарын яриснаар зарим үйлчлүүлэгч нар онгоцоор нисч яваа гэдгээ умартан, гэр орондоо байгаа юм шиг зан авир гаргаж эхэлдэг байна. Хүүхдүүдтэйгээ хамт нисч явсан нэгэн эмэгтэй “жаахан дуг хиймээр байна. Хүүхдүүдийг тоглоомын өрөөнд оруулж, саатуулж байна уу” гэсэн шаардлага тавьжээ.
“Усанд орох гэсэн юм. Шүршүүрийн өрөө хаана байгааг зааж өгнө үү”, “Онгоц нь дотор McDonalds зардаг газар хаана байдаг юм бэ? гэх мэтийн болчимгүй асуулт тавих нь олон удаа гардаг байна. Нэгэн зорчигч хиймэл шилэн нүдээ унагаж, онгоцны бүх танхимаар эрэл хайгуул хийлгэн бусдынхаа тав тухыг алдагдуулж байжээ.
Виржиний нислэгийн олон нийттэй харилцах албаны ажилтан Каролине Линам “Онгоцны багийнхан зорчигчдоо аль болох тав тухтай байлгахын тулд хүссэн бүхнийг нь биелүүлэх гэж чармайдаг. Гэхдээ зарим зорчигч нар үнэхээрийн биелүүлэх боломжгүй хүсэлт, шаардлага тавьдаг” гэж Телеграф сонины сурвалжлагчид учирласан аж.
| Зорчигчдын тавьдаг хэцүү шаардлагууд | ||
| Үзсэн: 869 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.