Шууд Chart

АНУ, Сирийн сөрөг хүчнийг дэмжинэ

2013-07-23 19:33:24

Америкийн цэргийнхэн Сирийн армийн гол гол объект, үүн дотор агаараас эсэргүүцэн хамгаалах тогтолцоо, командын цэг зэрэгт агаараас цохих төлөвлөгөө боловсруулсан тухайгаа АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга Мартин Дэмпси мэдэгдсэн байна.

Сирийн ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг эсэргүүцэн тэмцэж байгаа сирийн сөрөг хүчнийг дэмжих ажлын хүрээнд энэ арга хэмжээг авна гэжээ.
“Энэ арга хэмжээний хүрээнд агаараас эсэргүүцэн хамгаалах хүч, цэргийн нисэх хүчин, хуурай замын цэрэг, пуужингийн сууриуд, цсан флот, цэргийн бусад объект, командын цэгийг устгах юм. Нийтдээ 100 объектыг  агаарын дайралт, пуужингийн довтолгоогоор тусгай графикийн дагуу устгана” гэж Сенатын цэргийн асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга Карл Левинд илгээсэн Дэмпсийн захидалд өгүүлжээ.
Дэмпсийн хэлснээр бол энэ арга хэмжээнд хэдэн зуун онгоц, хөлөг, шумбагч завь, бусад хэрэгсэл шаардлагатай, энэ бүхэнд тэрбум доллар хэрэглэнэ гэсэн байна.

АНУ, Сирийн сөрөг хүчнийг дэмжинэ  
Үзсэн: 846 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй