Өнгөрсөн Мягмар гарагт Нью-Йоркийн Лагвардиа нисэх онгоцны буудал дээр “Southwest Airlines” компанийн онгоц газардах явцдаа дугуй нь буугаагүйн улмаас осолдож, улмаар арван зорчигч бэртэж гэмтжээ. Тэдний зургаа нь эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байна. БОИНГ 737 онгоцонд 143 зорчигч нисэх багийн зургаан гишүүн явсан гэх бөгөөд ослоос үүдэлтэйгээр тус нисэх буудлыг түр хугацаагаар хаасан байна. Одоогоор ослын шалтгааныг тогтоохоор онгоцны гэмтлийг шалгаж байгаа аж.







| “Southwest Airlines” компанийн онгоц газардах үедээ осолджээ | ||
| Үзсэн: 1057 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.