АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тагнуулын асуудал эрхэлсэн хороо болон Сенатын хороо ТТГ-аас санал болгосон сирийн босогчдод зэвсэг нийлүүлэх төлөвлөгөөг дэмжив. Энэ нь Сирийн ажиллагаанд зориулан 7-р сарын эхэнд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн гаргасан нууц шийдвэрийг хэргжүүлэхтэй холбогдуулан, ТТГ-т төсвийн хөрөнгөнөөс зарцуулах боломж олгож байгаа явдал юм. Сирийн босогчдод зэсвэг нийлүүлэл ажиллагаа нь ойрын үед эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа ТТГ мэдэгдсэн байна.
Сири дэх босогчдыг сургах, тэдний ар талын хангалт болон тагнуулын шинж чанартай үйл ажиллагаанд зориулан үзүүлэх тусламж зэрэг нь эл хөтөлбөрийн нэг хэсэг байх бөгөөд чухамдаа одоо Иорданид хэрэгжиж эхлээд байгаа ажээ. Энэ нь АНУ-ын засаг захиргааны зүгээс илэрхийлж буй байр сууринаас сирийн асуудлуудыг шийдвэрлэхэд гол нөлөөлөх зүйл бол ерөнхийлөгч Башар Асадыг огцруулах нь зөв зүйтэй гэсэн баримтлалын тод илрэл боллоо. Харин Сирийн ерөнхий сайдын орлогч Кадри Жамиль Москвад хийсэн мэдэгдэлдээ, тус улсын иргэний дайны гол буруутнууд бол өрнөдийн орнууд гэж буруушаасан билээ.
Үүнтэй зэрэгцэн Америкийн цэргийн удирдлагууд Сирид цэргээ оруулах шууд хэд хэдэн хувилбарыг нийтэд зарлав. Эдгээр хувилбаруудыг ерөнхийлөгч Барак Обамад өргөн барьсан тухай АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн Мартин Демпс мэдэгдсэн юм. Тэдгээр хувилбарт цэрэг дайчдад зэвсэг нийлүүлэх, Сирийн засгийн газрын цэргүүдэд агаараас цохилтууд өгөх, Сирид агаарын нислэггүй бүс нээх, Сири Түркийн болон Иорданитай хил дээр ийм хориотой бүс байгуулах зэрэг асуудал оржээ.
Америкийн цэргийнхний тооцолсноор, Сирийн талаарх аль ч хувилбаруудын санхүүжилт нь нэг жилд 500 сая доллар байхаас, хэрвээ цэргээ оруулахад хүрэх юм бол нэг сарын нэг тэрбум долл. хүртэл өсөхөөр байгаа аж. Гэвч АНУ-ын цэрэг Сирид орохын тулд Орос, Хятадын эсэргүүцлийг давах шаардлагатайг хэлэхгүй байж болохгүй юм.
| Америкийн цэргийхэн Сирийг онилсоор байх уу... | ||
| Үзсэн: 1089 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.