Шууд Chart

Зөвхөн цалин нь 10 сая төгрөг буюу түүнээс дээш орлоготой иргэдээс шаталсан татвар авна

2022-12-20 12:45:01

МҮОНРТ-ийн  “Монголын мэдээ” сувгийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр үзүүлж байна: Ирэх оноос иргэд хоорондын гүйлгээг үндэслэж 10 сая төгрөгөөс дээш гарсан нөхцөлд орлогын албан татвар авна гэсэн мэдээлэл цахим орчинд тархаад байгаа нь ташаа мэдээлэл гэдгийг албаныхан хэлж байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд 10 сая төгрөгөөс дээш орлоготой иргэдээс шаталсан татвар ногдуулахаар оруулсан. Энэ нь зөвхөн цалин хөлсний орлогод ногдуулж байгаа татвар бөгөөд хөдөлмөр эрхэлж байгаа нийт хүн амын 0.1 хувь буюу мянга гаруй хүн хамрагдах юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зөвхөн цалин нь 10 сая төгрөг буюу түүнээс дээш орлоготой иргэдээс шаталсан татвар авна   
Үзсэн: 1004 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй