Шууд Chart

COP17: Дэлхийн байгаль орчны асуудлыг Монгол Улсад 11 хоног хэлэлцэнэ

2026-08-17 19:25:12

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) өнөөдөр Улаанбаатар хотод эхэллээ. 

Энэхүү бага хуралд цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар 197 орны Засгийн газар, эрдэмтэн судлаач, хувийн хэвшлийн 12,000 гаруй төлөөлөл оролцож байна.

COP17 бага хурал Цэнхэр бүс, Ногоон бүс гэсэн үндсэн хоёр хэсэгт салбар, өргөтгөсөн хуралдаанаар үргэлжилж байна. Цэнхэр бүсэд Монголын урлаг соёл болон ахуйн зүйлийг танилцуулж байсан юм. 

СОР17 хурал 2026 оны 08 дугаар сарын 28-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд өнөөдрийн байдлаар Цэнхэр бүс дэх оролцогчдын тоо 20 мянга даваад байгаа аж.

Нийтэлсэн: COP17 Mongolia

COP17: Дэлхийн байгаль орчны асуудлыг Монгол Улсад 11 хоног хэлэлцэнэ  
Үзсэн: 67 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй