Орос,Хятадын цэргийнхэн «Энхийн ажиллагаа» терроризмын эсрэг хамтарсан сургуулилтын төлөвлөгөөгөө боловсруулжээ. Тус сургуулилт 7-р сарын 27-оос 8-р сарын 15-ыг дуустал Оросын “Төв цэргийн тойргийн талбарт” явагдана.“Энхийн ажиллагаа” –ны сургуулилт 2003 оноос эхлэн явагдаж байгаа бөгөөд энэ жил Орос,Хятадын 60 офицер штабын бүрэлдэхүүнээр оролцохоор болсон байна.
Уг үйл ажиллагаанд Командлал-штабын сургууль 1500 гаруй цэргийн албан хаагчаа оролцуулах ба хуурай замын цэргийн ажиллагаагаар сургуулилтаа өндөрлүүлэхээр болжээ.
| Орос,Хятад хоёр улс цэргийн хамтарсан сургуулилт хийнэ | ||
| Үзсэн: 892 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.