Шууд Chart

Согтуугаар жолоо барьвал машиныг нь хураана

2013-07-24 15:10:54

Ерөнхийлөгч Александр Лукашенко согтуугаар авто машин барьсан жолоочид шийтгэл ноогдуулах хуулийн төслийг баталж, гарын үсгээ зурсан байна.

Тус хуулийн дагуу согтуу жолооч нарт их хэмжээний торгууль ногдуулах буюу гурван  жил хүртэл хугацаагаар эрхийг нь хасах аж. Мөн түүнчлэн торгуулийн хэмжээ хэд дахин нэмэгдэж, 5-10 сая рубль болсон байна.

Хэрэв жилийн хугацаанд дахин согтуугаар жолоо барьж байгаад баригдвал машиныг нь хураах хүртэл арга хэмжээ авахаар болжээ. Тэр бүү хэл бусдын машиныг унаж байхдаа архи уусан тохиолдолд ч тэрхүү авто машиныг нь хураах гэнэ. Харин хулгайн машины хувьд энэ хууль үйлчлэхгүй аж.

Энэ хууль зөвхөн Белоруссын иргэдэд хамаатай төдийгүй гадаадын иргэдэд ч хүчин төгөлдөр үйлчилнэ. Иймээс манай иргэд Белоруссаар аялж зочлохдоо хууль тогтоомжуудыг анхаарч явахад илүүдэхгүй буй заа.


Согтуугаар жолоо барьвал машиныг нь хураана  
Үзсэн: 940 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй