Шууд Chart

CNN Кембрижийн гүнгийн ахайтны хүүгийн тухай мэдээлэхдээ ноцтой алдаа гаргажээ

2013-07-25 19:08:50

Дэлхийд алдартай АНУ-ын мэдээллийн суваг болох “CNN” саяхан ноцтой алдаа гаргажээ. Тус телевизээр  Их Британийн хааны гэр бүлд шинэ хүн мэндэлсэн талаар мэдээлэл цацах  үед “Кембрижийн гүнгийн ахайтан хүү төрүүллээ” гэсэн гарчигтай мэдээнийх нь доор “Хүүхэд газар дээрээ амиа алдсан” гэх мэдээлэл давхар урсаж байсан гэнэ. Үүнийг харсан хүмүүс урсдаг зарыг хараад, буруугаар ойлгон ихэд цочирдсон гэнэ. Хожмоо алдаа гарсан болохыг тогтоосон бөгөөд тэрхүү “амиа алдсан” гэх хүүхдийн хэрэг  АНУ-ын Арканзас мужид нэг хүү хөрш айлдаа ороод буу оролдож байгаад өөрийгөө буудсан бөгөөд эмч нар хүүг амиа алдсаныг тогтоосон  тухай мэдээлэл байжээ.


CNN Кембрижийн гүнгийн ахайтны хүүгийн тухай мэдээлэхдээ ноцтой алдаа гаргажээ  
Үзсэн: 992 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй