НҮБ-ын Хүүхдийн сангаас дэлхийн бүх улс оронд 18 хүртэлх насны охидыг гэрлүүлэхгүй байх талаар хууль тогтоомжиндоо тусгахыг санал болгожээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн Герман дахь салбарын тэргүүн Нинья Шарбонно уг саналыг дэвшүүлсэн байна.
Тэрээр мэдэгдэлдээ"Дэндүү олон охид 18 нас хүрээгүй байхдаа нөхөрт гарч байна. Ингэснээр тэдний хүүхэд насыг нь хулгайлж байна шүү дээ. Энэ нь охидын цаашдын амьдралд маш том хар толбо үлдэж, насан туршдаа тэр толбо арилахгүй байх эх үндсэн болж байна" гэжээ.
| 18 нас хүрээгүй охидыг гэрлүүлэхгүй | ||
| Үзсэн: 1812 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.