Шууд Chart

«Лалын ахан дуус» хөдөлгөөнд хатуу анхааруулга өгчээ

2013-07-27 12:14:22

Египетийн цэргийн командлал «Лалын ахан дуус» хөдөлгөөнд үндэсний эвлэрэлийн төлөвлөгөөнд нэгдэж, үймээн дэгдээсэн үйл ажиллагаагаа зогсоохыг шаардан 48 цагийн хугацаа олгов. «Лалын ахан дуус» хөдөлгөөний  дэмжигчдээс явуулж болох хүч хэрэглэх буюу террорист ажиллагааны хариуд хатуу арга хэмжээ авна гэж Египетийн цэргийнхэн анхааруулсан байна.
 
Египетийн армийн гол зорилт улс төрийн ямар байгууллагад хамрагдаж байгаагаас үл шалтгаалан эсэргүүцэх тэмцэлд оролцогч хүч хэрэгсэлгүй энгийн иргэдийг  хамгаалахад оршино хэмээн тэд мэдэгдэв. Гэвч 7-р сарын 3-нд хүчээр огцорсон Египетийн Ерөнхийлөгч асан Мухаммед Мурсийн талынхан ба түүнийг эсэргүүцэгчдийн мөргөлдөөн өдгөө хүртэл үргэлжилж байна. Мөргөлдөөнд хэдэн арван хүн амь үрэгдээд байна.



«Лалын ахан дуус» хөдөлгөөнд хатуу анхааруулга өгчээ  
Үзсэн: 2104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-07-27 16:28
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.

Бидэнтэй нэгдээрэй