Ажлын өрөө, тасалгаа бол ажилтан хүмүүсийн хоёр дахь гэр юм. Тэнд бид тохь тухтай байж сэтгэл тайван ажиллана. Үүнийг дагаад ажлын бүтээмж ч өндөрсөнө.
Оффисын зорилго нь зөвхөн ажил гүйцэтгэх газар биш бөгөөд хамт олны уур амьсгал, хувь хүний хөгжил, компанийн чадамж, дэвшлийг тодорхойлох нь бий. Өнөө цагт компаниуд оффисдоо хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй гоёл чимэглэл түлхүү хэрэглэх болжээ. Оффисын гоёл гэхээр ханаар дүүрэн цаас нааж, эрээвэр хураавар юм цуглуулна гэж бодох хэрэггүй.
Тасалгааны ургамал нь оффисын анхдагч чимэглэлийн зүйл биш ч гэсэн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхэд чамгүй хэрэгтэй эд гэдгийг энд тодотгох гэсэн юм.
Ажлын өрөө, тасалгааны булан тохой, зарим үед хана, таазыг хүртэл гэрэлтүүлэхэд цэцгийн баглаан чимэглэлийг ашиглаж болно. Оффисын ширээ, хурлын ширээ, цонхон дээр ваартай цэцэг байх ч бас гоё л харагддаг.
Албан тасалгаандаа зориулж цэцэг худалдаж авах шалтгааныг одоо тайлбарлая.
Цэцэг бол маш гайхалтай орчныг бүрдүүлж чаддаг. Аливаа орчныг илүү гэрэлтэй, тохь тухтай, зочломтгой болгодог зүйлийн нэг нь цэцэг юм. Төвийг сахисан байгалийн өнгө аяс бүхий орчныг бүрдүүлсэн өрөөнд ярилцах тун таатай байдаг. Та оффисынхоо эргэн тойронд хаана байрлуулахаа сонгож, мөн ямар цэцэг сонгохоос шалтгаалан таны албан өрөө танхим илүү тансаг, дэгжин харагдах болно.
Цэцэг нь мөн байгууллагын ажилтнууд болон үйлчлүүлэгсдийн уур амьсгалыг эерэг, баяр хөөртэй, эрч хүчтэй болгодог.
Албан тасалгаанд цэцэг байх нь ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд тустай гэсэн судалгаа байна.
Завгүй ажлын дундуур хэдхэн минут цэцэг харах нь амрах, бүтээлчээр сэтгэх, амьдралыг гэгээлгээр харах зэрэг олон давуу талыг хувь хүнд олгож байдаг байна.
Түүнчлэн дотоод орчны агаарыг цэвэршүүлж, хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.
Цэцэг ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг | ||
Үзсэн: 954 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.