Шууд Chart

Хятадын тэнгисийн эргүүлийн хөлгүүд маргаантай бүсэд нэвтэрлээ

2013-07-27 12:28:57

Саяхан Хятадад байгуулагдсан Тэнгисийн цагдаагийн албаны эргийн харуулын үүрэг гүйцэтгэж байна хөлөг онгоцууд Зүүн Хятадын тэнгисийн Сенкаку арлуудын ойролцоох бүст анх удаа нэвтрэн орсон тухай Японы эргийн харуулын алба мэдэгдлээ.
 
Бээжин эдгээр арлыг Дяоюйдао хэмээн нэрлэж, нутаг дэвсгэрий нь салшгүй нэг хэсэг гэж үзэж байгаа бөгөөд Хятадын дөрвөн хөлөг онгоц орон нутгийн цагаар барагцалбал 9 цаг 40 минут болж байхад мөн бүст цөмрөн орсон байна. Арлуудад ойрхон бүсээс нэн даруй гарахыг японы тал хятадын хөлөг онгоцуудын багийн гишүүдээс шаардсан боловч «Хятадын хөлөг онгоцууд улс орныхоо мэдэлд байгаа  бүст эргүүл хийж байна» гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.

Эдгээр арлыг өөрийн улсын мэдэлд авсан тухай 2012 оны дундуур японы засгийн газраас зарласны дараа Хятад Японы хоорондын нутаг дэвсгэрийн маргаантай асуудал хурцдсан юм. Тэр үед Японыг эсэргүүцсэн жагсаал хөдөлгөөн Хятад даяар өрнөж, БНХАУ-ын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг болон эдгээр арлыг хамгаалахад ямар ч хэрэгсэл хэрэглэхэд бэлэн байна хэмээн хятадын удирдагчид мэдэгдэж байсан юм.


Хятадын тэнгисийн эргүүлийн хөлгүүд маргаантай бүсэд нэвтэрлээ  
Үзсэн: 1133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй