Шууд Chart

"Мазаалай" мөсөн хотхон маргааш нээлтээ хийнэ

2024-01-13 15:42:19

"Мазаалай" мөсөн хотхон Скай Резорт цанын баазын талбайд байрлаж байгаа бөгөөд маргааш буюу 2024 оны нэгдүгээр сарын 14-ний Ням гарагт албан ёсоор нээлтээ хийхээр төлөвлөжээ. 

"Мазаалай" мөсөн хотхонд 2023 онд бүртгэгдсэн 52 мазаалай, мөсөн гулгалтын талбай, 50 метрийн урттай гулсуур болон Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох 12 м өргөнтэй 22 м урттай нэг цагт хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуур, 56.4 метр урттай монгол цас мөсөн баримал зэрэг бүтээл байрлах юм.

Уг мөсөн хотхон нь 400-500 хүн нэг дор хүлээн авах хүчин чадалтай, 4000 м.кв талбайг хамарсан гэдгээрээ онцлогтой.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд тус хотхоныг бүтээж, өвлийн наадам зохион байгуулах бөгөөд гол үзмэр нь эх мазаалай ба түүний бамбаруушуудыг дүрсэлсэн 5 метр өндөртэй цас мөсөн баримал юм.

Мөн нэг цагт хамгийн олон хүн мөсөн гулсуураар гулгасан Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох зорилготой гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 


"Мазаалай" мөсөн хотхон маргааш нээлтээ хийнэ  
Үзсэн: 5822 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-01-14 13:02
Goe

Бидэнтэй нэгдээрэй