Шууд Chart

Кубын зэвсэг ачсан усан онгоцны талаар Фидель Кастро мэдэгдэл хийлээ

2013-07-30 10:17:16

Панамын сувгаар дайран өнгөрч байсан Хойд Солонгосын усан онгоцонд зэвсэг нуусан байсныг  илрүүлэн саатуулсан билээ.  Панам улс  Панамын сувгаар дайран өнгөрөх тус усан онгоцыг шалгах хүсэлтийг НҮБ-д тавьсан аж. Үүний дагуу шалгалт хийхэд  255 мянган шуудай элсэн чихрэн доор хоёр ширхэг пуужин угсрах төхөөрөмж, есөн пуужин,  “MiG 21” байлдааны хоёр онгоц, онгоцны 15 хөдөлгүүр бүхий нийт 240 тонн байлдааны зэвсгийг нуусан байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ явдалтай холбогдуулан Умард Солонгос орохоор явж байсан Кубын зэр зэвсэг ачсан усан онгоцыг Панамын сувагт саатуулсан нь Гаванагийн дайснуудын хийж буй булхай гэж Фидель Кастро мэдэгдлээ. Кубын холбоотон Азийн улсад авсан НҮБ-ын хориг арга хэмжээг “манай хувьсгалын эсрэг гүжирдлэг” гэж үзэж болно гэж Кубын удирдагч асан тэрбээр  долдугаар сарын 26-нд бичсэн захидалдаа дурдсан аж.

Тэрбээр захидлаа Кубын хувьсгалын 60 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээнд оролцсон гадаадын удирдагчдад  хаягласан ба захидлыг тус улсын үндэсний телевизээр ч танилцуулсан юм.
Захидалд Куба улс цөмийн зэвсгийг эсэргүүцдэг гэж бичсэн байв.  Өмнө нь
Кубын тал мэдэгдэл хийж, ашиглахаа больсон зэвсгийг зөөвөрлөж байсан гэдгийг хүлээн зөвшөөрөөд, энэхүү зэвсгийг засварлаад буцаах ёстой байсан гэжээ. Харин хааш нь зөөвөрлөж байгаа тухайгаа дурдаагүй билээ.

НҮБ-аас Хойд Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор тус улсад зэвсэг нийлүүлэхийг хориглосон хэд хэдэн тогтоол гаргасан байгаа энэ үед энэхүү зэвсгийг Хойд Солонгос руу зөөвөрлөж байсныг тогтоовол НҮБ-ын хоригийг зөрчсөн болох юм. Тэдгээр усан онгоцонд нуусан зэвсгийг Кубад үйлдвэрлэснийг нь тогтоосон ч Кубын тал үүнийг эсэргүүцсээр байна. Энэ байдлаас үүдэн Солонгосын хойгийн байдал дахин хурцдаж болзошгүй хэмээн олон улсын шинжээчид болгоомжилж байна.

 

 

 


Кубын зэвсэг ачсан усан онгоцны талаар Фидель Кастро мэдэгдэл хийлээ  
Үзсэн: 1071 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй