Шууд Chart

Францад нэгэн дээрэмчин 53 сая ам.долларын үнэт эдлэл хулгайлжээ

2013-07-30 10:33:11

Өнгөрсөн ням гарагийн өглөө Францын Канн хотод нэгэн зэвсэглэсэн дээрэмчин Карлтон зочид буудалд нээгдсэн үнэт эдлэлийн үзэсгэлэн дээрээс 53 сая ам.долларын үнэт эдлэлийг хулгайлсан гэж цагдаа нар мэдээллээ. Нүүрэндээ баг зүүсэн эр үзэсгэлэнд оролцогчдыг буугаар айлган сүрдүүлсэн бөгөөд энэ үеэр хамгаалалтын албаныхан зэвсэггүй байсан байна. Ямартай ч дээрмийн үеэр хүн гэмтэж шархдаагүй аж. Алдагдсан үнэт эдлэлийн эзэн хэн гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа ч цагдаа нар дээрэмчнийг мөрдөх ажлыг эхлүүлжээ.

Канн хотод энэ мэт дээрмийн хэрэг 5-р сараас хойш гурав дахь удаагаа гарч байгаа нь энэ юм байна. Тухайлбал 5-р сард Cap d'Antibes  хотын 5 одтой зочид буудалд болсон үдэшлэгийн дараа 2.6 сая ам.долларын үнэтэй хүзүүний хулгайд алдагдсан байна. Үүнээс долоо хоногийн өмнө нэгэн зочид буудлын өрөөний сэйфнээс 1 сая гаруй ам.долларын үнэт эдлэл хулгайлагдсан аж. Францад 2008 онд болсон нэгэн дээрэм шуугиан тарьж байжээ. Тухайн үед 3 этгээд Парист болж байсан үнэт эдлэлийн үзэсгэлэнд тавигдсан бараг бүх үзмэрийг тоносон агаад  тэдгээр нь ойролцоогоор 113 сая ам.доллараар үнэлэгдсэн байна.

Э.АМАР

 
 


Францад нэгэн дээрэмчин 53 сая ам.долларын үнэт эдлэл хулгайлжээ  
Үзсэн: 866 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй