Германы Дюссельдорф хотын иргэн 74 настай Фридхелм Адольфс тамхи татдагаасаа болж нийтийн байрнаас хөөгдөх шахжээ. Адольфсын амьдардаг байрны эзэн эмэгтэй болон бусад оршин суугч хотын шүүхэд гомдол гаргасан аж. Тэд тамхины утаа шатны хонгилоос авахуулаад л үнэртдэг хэмээн мэдүүлсэн байна. 40 жил тус байранд амьдарсан архаг тамхичин Адольфс нийтийн байр хуучирч, муудсан учраас тамхины утаа тарах нь аргагүй хэмээн маргасан ч Дюссельдорф хотын дүүргийн шүүх түүнийг дахин тамхи үнэртүүлбэл байрнаас хөөх шийдвэр гаргасан аж. Иргэн өөрийн гэртээ тамхи татах эрхтэй ч шүүхийнхэн шийдвэрээ өөрчлөөгүй байна.
Германд олон нийтийн газар тамхи татах хориотой ч зоогийн газрууд нь тамхичдад зориулсан тусдаа өрөөтэй. Тус улсад олны танил алдартай тамхичид цөөнгүй. Канцлер асан Хелмут Шмидт нэгэн удаа ярилцлага өгч байхдаа телевизийн камерын өмнө 13 ширхэг янжуур татсан байдаг. Шмидт нэгэнтээ Европын холбооноос хориглож магадгүй хэмээн гэртээ гаатай янжуур 38.000-ыг хадгалж байсан тухай улс төрийн зүтгэлтэн анд нь ярьсан байна.
| Тамхи үнэртүүлбэл байрнаас нь хөөнө | ||
| Үзсэн: 842 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.