Шууд Chart

Бага Бушийн хагалгаа амжилттай боллоо

2013-08-07 16:59:03

Нэгэн цаг үед их гүрнийг удирдаж явсан АНУ-ын Ерөнхийлөгч асан бага Буш өчигдөр зүрхний хагалгаанд оржээ.

Ерөнхийлөгч асан Буш HealthPresbyteria эмнэлэгт зүрхний судас тэлэх хагалгаа хийлгэсэн аж. Мэс засал хэвийн явагдсан бөгөөд ямар нэгэн хүндрэл гараагүй гэнэ. Тиймээс өнөөдөр бага Буш эмнэлэгээс гэртээ гарч байгаа аж.
 

Тэрээр энэ жил 67 насыг зооглож байгаа ба өөрт нь аюул, эрсдэлгүй амжилттай хагалгаа хийлгэсэн эмч нарын багийнханд талархаж буйгаа илэрхийллээ хэмээн түүний хэвлэлийн төлөөлөгч F.Fort мэдэгдлээ.


Бага Бушийн хагалгаа амжилттай боллоо  
Үзсэн: 780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй