Шууд Chart

Эхийнх нь хэвлийгээс хүүхдийг нь хулгайлжээ

2013-08-09 14:45:20

Саяхан Хятадын Аньхой мужид нэгэн жигшүүртэй хэрэг гарчээ.  6-р сарын 26-нд Тайхэ хошууны нэгэн жирэмсэн эмэгтэй эмнэлэгт үзүүлэхээр очсон байна. Учир нь тэр хэдэн өдрийн өмнө хүүхдээ төрүүлэх ёстой байсан ажээ. Бүсгүй эмнэлгээс гараад удалгүй гэнэт толгой эргэж, ухаан алдан унажээ. Эхнэртэйгээ холбоо барьж чадаагүй нөхөр Жан болсон явдалын талаар "Эхнэр маань утсаа авахгүй байсан тул хайж эхэлсэн. Гэтэл нэг мессеж ирсэн" хэмээн ярив. Түүнд "Эмэгтэйн бие сайн, гэхдээ бяцхан хүүхэд нь зугтаачихсан" гэсэн мессеж иржээ. Тэрээр энэ талаар цагдаад мэдэгдсэн байна.  Жирэмсэн эмэгтэй тэр өдрийнхөө орой 22 цагийн үед төмөр замын буудлын ойролцоо сэрсэн бөгөөд гэдэс нь байхгүй болж, хүүхэд ч алга байлаа. Бүсгүйн санаанд үлдсэн ганц зүйл бол "Дүл, дүл" гэж хэн нэгэн өөрт  нь хэлж байсан гэнэ. Орон нутгийн цагдаагийнхан хэрэг үүсгэн мөрдөн шалгаж байгаа тухай Хятадын нэгэн өдөр тутмын сонинд бичжээ.

 

 


Эхийнх нь хэвлийгээс хүүхдийг нь хулгайлжээ  
Үзсэн: 1133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй