Шууд Chart

Амьд гарсан азтай жолооч

2013-08-13 09:45:51

Өчигдөр Сөүл хотын Сонгдунг дүүрэгт нэгэн супермаркетийн автомашин өөрийн эзэмшлийн зогсоолдоо бүрэн зогсолт хийж чадалгүй хашлага даван унах дөхжээ.

Хашлагны ирмэг дээр азаар тогтож чадсан жолоочийг бусад жолооч нар нь эсэн мэнд гаргаж авч чаджээ. Түүнчлэн наашаа ч үгүй, цаашаа ч үгүй тогтсон авто машиныг дүүргийн онцгой байдлын аврах ангийнхан бүрэн бүтэн татаж гаргасан байна. Тухайн машины жолоочийн ярьж буйгаар бол машиных нь тормоз гэнэт ажиллагаагүй болсон гэнэ.

Энэхүү азтай гэмээр үйл явдал Сөүлийн цагаар 18:00 цагийн үед болсон аж.
Амьд гарсан азтай жолооч

Амьд гарсан азтай жолооч

Амьд гарсан азтай жолооч

Амьд гарсан азтай жолооч


Амьд гарсан азтай жолооч   
Үзсэн: 986 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй