Шууд Chart

Өмнөд Солонгосын Их хурлын гишүүн амиа хорложээ

2013-08-13 10:33:37

БНСУ-ын УИХ-ын гишүүн, Минжү намын Жүнгбүк аймгийн намын хорооны дарга Ким Жунг өчигдөр өглөө 05:45 цагийн үед Сөүл хотын Панпу гүүрэн дээрээс үсэрч амиа хорложээ.

Эрхэм гишүүнийг Сөүл хотын Цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас 500 сая воны залилангийн хэрэгт сэжиглэн шалгаж байсан аж. Өмнө нь тэрээр УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байхдаа Данкүк Их Сургуулийн өргөтгөлийн ажлыг барих ажилд компаниудыг сонгох тендерт хээль хахууль авсан хэрэгт мөн шалгагдан УИХ-ын гишүүнийхээ эрхийг хасуулан, 100 сая воноор торгуулан нэг жил шоронд сууж байжээ.
 
Харин энэ удаад бусдын их хэмжээний мөнгийг замаас нь залилсан гэх хэргээр шалгагдаж байсан түүний хэрэг илрэх нь тодорхой болж байсан бөгөөд тэрээр эхний мэдүүлгийнхээ дараа өөрийн facebook хуудсанд “би амиа хорломоор байна” хэмээн бичиж гэрээслэлээ үлдээжээ.
 
Ким Жунг нь Сөүл хотын Их сургуулийн хуулийн ангийг онц дүнтэй төгсч  экс Ерөнхийлөгч И Мёнг Пакийн  сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байх үед  гарч байсан BBK хэрэг дээр ажиллаж байсан тэрээр шилдэг элит залуу улс төрч гэгдэж 17 , 18 дахь удаагийн Их Хуралд нэр дэвшин ялалт байгуулж байсан юм байна.
 
Түүний машиныг Панпу гүүрний дэргэдээс олсон ч, өөрийг нь одоо хүртэл эрэн хайсаар байна.
Их хурлын гишүүн амиа хорложээ

Их хурлын гишүүн амиа хорложээ

Их хурлын гишүүн амиа хорложээ

Их хурлын гишүүн амиа хорложээ

Их хурлын гишүүн амиа хорложээ

Их хурлын гишүүн амиа хорложээ

Их хурлын гишүүн амиа хорложээ


Өмнөд Солонгосын Их хурлын гишүүн амиа хорложээ   
Үзсэн: 1663 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.7.xxx [202.179.7.xxx] 2013-08-13 21:03
Манай дээгуур идэж ууж монголчуудаа элгээр н молхуулдэг хумуус гэмээ ингэж цайлгаасай

Бидэнтэй нэгдээрэй