Шууд Chart

БНСУ-ын Ерөнхийлөгч онцгой бүсэд ажиллаа

2013-08-13 16:43:48

БНСУ-ын зүүн өмнөд далайн хэргийн Кёнгнам аймгийн Тунгёг орон нутагт долоодугаар сарын 15-аас онцгой байдал зарлаад байсан билээ. Учир нь Чогчу гэх далайн шимэгч хорхойн бөөгнөрөл тус бүс нутагд нүүрлээд байгаа юм. Үүний улмаас усан дотор агаарын дутагдал үүсч олон тооны загасны аж ахуйн загас устжээ. Энэхүү байдал өнөөдрийн хүртэл үргэлжилж байгаа бөгөөд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе үүсээд байгаа нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцахаар тус бүс нутагт хүрэлцэн ирээд байна.

Тунгёг орон нутагт 106 загасны аж ахуй эрхлэгч далай эрэг орчмоор ажил, амьдралаа залгуулдаг юм байна. Загасны аж ахуй эрхлэгчид өнөөдрийн хүртэл 16 сая орчим загасаа зүй бусаар алдаад байгаа гэнэ. Энэ нь ойролцоогоор 7 тэрбум орчим воны хохирол бөгөөд цаашид ажиллаж, амьдрах найдвараа алдаад байгаагаа Ерөнхийлөгчид нуулгүй хэллээ.
 
Ерөнхийлөгч Пак Гын Хе "эхний ээлжинд тухайн далайн эрэг хавийн усыг шимэгч хорхойноос цэвэрлэхийн тулд улсын төсвөөс шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдэж, ажлыг шуурхай эхлүүлнэ" гэдгээ мэдэгдлээ.
 

Түүнчлэн далайн эргийн нөхцөл байдалтай танилцсаны дараа орон нутгийн Жунганг захыг зорин худалдаачидтай уулзаж, тэдний сэтгэгдлийг сонсоод зогсохгүй, зарим нэг хэрэгцээт ойр зуурын зүйлсээ гэр бүлдээ зориулан худалдан авсан байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч

БНСУ-ын Ерөнхийлөгч

БНСУ-ын Ерөнхийлөгч

БНСУ-ын Ерөнхийлөгч

БНСУ-ын Ерөнхийлөгч

БНСУ-ын Ерөнхийлөгч


БНСУ-ын Ерөнхийлөгч онцгой бүсэд ажиллаа  
Үзсэн: 1655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.18.xxx [122.201.18.xxx] 2013-08-13 18:51
Ажиллалаа гэж бичдэг юм.

Бидэнтэй нэгдээрэй