Одоогоос 25 жилийн өмнө анх бизнесийнхээ гарааг эхэлж байсан өмнөд Солонгосын “Samsung” групп энэ сарын 16-нд “Эдийн засгийн Шинэ төлөвлөгөө”-г хэрэгжүүлж эхэлсний 20 жилийн ойн баярын хурлаа хийх байсан ч хойшлогдлоо.
Сүүлийн өдрүүдэд Сөүл хотод цахилгааны хэрэглээ огцом өсөж байгааг даган нийтийн орон сууцны хорооллуудад цахилгаан үе үе тасалдах болсон аж. Тиймээс үүсээд байгаа энэхүү нөхцөл байдлыг харгалзан “Samsung” группын Ерөнхий захирал И Гон Хи баярын хурлаа энэ сарын 23-нд хийхээр 7 хоногоор хойшлуулж буйгаа хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдлээ.

Учир нь баярын хуралд 400 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирэх тул, хурлын үйл ажиллагаанд энэ хэрээр цахилгааны хэрэглээ хэрэгцээ шаардлагтай болох юм. Тиймээс иргэний үүргээ биелүүлэн, цахилгаан хэрэглээ багастал ийнхүү хурлаа хойшлууллаа хэмээн Ерөнхий захирал мэдэгдэлтэй онцолсон аж.
Дашрамд өгүүлэхэд 20 жилийн өмнө энэ л өдөр Германы Франкурт хотноо “Samsung” группын удирдах ажилтнуудыг цуглуулан компанийхаа ирээдүйд ажиллах зарчмын тухай тодорхой хэлэлцэж, зорилгоо тавьж байж. Өөрөөр хэлбэл эхнэрээсээ бусад бүх зүйлдээ шинэчлэлт хийх, өөрчлөлтийг бодиттой бий болгох шаардлагыг дэвшүүлж байсан юм.
Тиймдээ ч өнөөдөр тэр үеийнхээ “Эдийн засгийн Шинэ төлөвлөгөө”-ний дагуу ажиллаж ирсний хүчинд “Samsung” групп улс орондоо төдийгүй, бүс нутгаасаа хальсан дэлхийн амжилтын эзэд болжээ.



| “Samsung” амжилтын хурлаа 7 хоногоор хойшлууллаа | ||
| Үзсэн: 890 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.