Шууд Chart

Гаалийн луйвар, бохир мөнгөний хэрэгтэй тэмцэнэ

2015-01-15 12:57:18

Энэтхэг: /Шинэ Дели/. Өөрийн улс орноос дүрвэн гараад байгаа долоон тагнуулын хэрэг болон гаалийн луйвар, БНХАУ-тай холбоотой бохир мөнгөний хэргийг шалгах зорилгоор Энэтхэгийн Засгийн газраас тусгай алба байгуулахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор тус улсын Гадаад хэргийн яамнаас хилийн чинад дахь гаалийн салбаруудыг Энэтхэгийн хуурамч мөнгөн тэмдэгттэй тэмцэх зорилгоор эхний ээлжинд Коломби, Бангладеш, Тайландад тус тус байгуулахаар төлөвлөөд байна.  

Мөн Энэтхэг, БНХАУ-ын хооронд худалдааны үйл ажиллагаа эрчимтэй нэмэгдэж байгааг харгалзан дээрх салбаруудыг Бээжин, Гуанжоу хотуудад байгуулах төлөвтэй байгаа аж. Үүнтэй зэрэгцэн бохир мөнгөний талаар тус улсын Сангийн яамны шалгах цар хүрээг нэмэгдүүлэн, холбогдох албан тушаалтнуудад сэжигтэй худалдааны үйл ажиллагааг шалгахыг үүрэг болгосон байна. 


Гаалийн луйвар, бохир мөнгөний хэрэгтэй тэмцэнэ  
Үзсэн: 910 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй