Шууд Chart

Их Британи кибер аюулгүй байдлын яамтай болно

2015-01-15 15:09:46

Их Британийн ерөнхий сайд Гордон Браун төрийн болон корпорациудын сүлжээг тагнан турших, халдлага үйлдэх гэмт хэрэгтэй тэмцэх зорилго бүхий бие даасан байгууллага бий болгохоор шийдвэрлэжээ. Бодит байдалд энэ шийдвэр нь Кибер аюулгүй байдлыг хариуцсан сайдтай байх шийдвэр юм.  
 
Independent-д бичсэнээр мэдээллийн сүлжээний аюулгүй байдал, электрон тагнуулын эсрэг ажиллах сайдын албан тушаалд иргэний мэргэжлийн хүн томилохоор тооцож байгаа юм байна. Их Британийн ерөнхий сайд өмнө нь нэг биш удаа төр, засгийн болоод бизнесийн байгууллагуудын мэдээллийн системд халдсанаар учирч болзошгүй хор хөнөөлд асар их байж болох тухай санаа зовниж буйгаа илэрхийлж байсан юм.
 
Орос, Хятадын хакерууд гол аюул заналыг учруулна гэж тэд үзэж байна. Саяхан Британийн тагнуулын албанаас Британийн Оросын болон Хятадын тусгай албад хоорондын холбоо, мэдээллийн системийг тасалдуулах зорилго бүхий үйл ажиллагаа эрс идэвхижиж буй тухай мэдээлсэн байна.

Их Британи кибер аюулгүй байдлын яамтай болно  
Үзсэн: 768 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй