Малайзийн Цагдаагийн газраас энэ сарын 16-нд архи согтууруулах ундаа хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан Монгол Улсын далбаатай хөлөг онгоцыг саатуулсан байна. “БЕРНАМА” агентлагийн мэдээлснээр тус хөлөг онгоцонд 1.2 сая долларын хууль бус бараа тээвэрлэж явсан аж. Харин албаныхан “Сингапураас Индонезийн Думай хот руу явж байсан гэх хөлөг онгоцонд үзлэг хийхэд бичиг баримтан дээр бүртгэлтэй байсан тосны оронд 7840 хайрцаг виски, ром дарс байсан” гэж мэдэгджээ.
Одоогоор тус улсын цагдаагийн байгууллагынхан хөлгийн багийн зургаан гишүүнийг баривчлан саатуулсан байна.
| Монголын далбаатай онгоц архи хууль бусаар тээвэрлэж байжээ | ||
| Үзсэн: 799 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.