Нигерийн хэт даврагч Боко Харам бүлэглэл зэргэлдээ орших Камерун улсын хойд хэсгийн хоёр тосгон руу халдаж, хүүхэд эмэгтэйчүүд нийлсэн 60 гаруй хүнийг хулгайлжээ. Тус улсын цагдаагийн газраас мэдээлж буйгаар суурин руу халдсан Боко Харам бүлэглэлийн дайчид айл өрхийн сууцыг шатааж, хүмүүсийг нь олзолж авч явсан бөгөөд гэм зэмгүй олон хүн нас барсан аж. Үүнтэй холбоотойгоор Камеруны цэргийн хүчин тусгай ажиллагаа явуулж эхлээд байгаа гэнэ.
Энэ сарын 12-нд тус бүлэглэлийн дайчид Камерун руу халдсан бөгөөд энэ үеэр тус улсын цэргийн арми Боко Харамын эсрэг довтолж, 143 байлдагчийг нь хөнөөсөн юм.
| Боко Харам бүлэг 60 гаруй хүнийг хулгайлжээ | ||
| Үзсэн: 1208 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.