Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Мали улсыг эбола вирусын халдвараас бүрэн ангижирсан гэж мэдэгджээ. Халдварын шинэ тохиолдол сүүлийн 42 хоногт гараагүй бол тухайн газрыг энэ өвчнөөс бүрэн ангижирсан гэж үздэг байна. Тус улсын хувьд эболагийн халдвараар өвчилсөн хүн өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхээр эмнэлгээс гарсан аж. Гвинейгээс эргэж ирсэн хоёр настай охин Малид Эбола вирусын халдварыг анх тархаасан билээ.
Дашрамд дурдахад, Сьерра-Леоне, Гвиней улсуудад халдварын тархалт өнгөрсөн наймдугаар сараас хойш хамгийн доод түвшинд хүрч буурчээ. Мөн Либери улсад өнгөрсөн амралтын өдрөөр халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй нь Эболагаас бүр мөсөн ангижрах найдвар төрүүлж байгаа гэнэ.
| Мали улсыг Эболагаас ангижирсан гэв | ||
| Үзсэн: 618 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.