Бүгд Найрамдах Малави улсад сүүлийн үед үргэлжлэн орсон борооны улмаас олон хүн амь насаа алдаж, орон гэргүй болсон байна. Тус улсын Дэд ерөнхийлөгч Солос Клос Члима хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд “Үерийн улмаас нас барсан хүмүүсийн тоо одоо 176-д хүрээд байна. Үерийн ус орон гэрийг нь дайрсны дараа 200 мянга гаруй хүн орон гэргүй болсон” гэжээ.
Малавигийн өмнөд нутагт орших Нсанже болон Чиквава дүүрэг үерийн улмаас ихээхэн хохирол амссан байна. Цаг уурын албанаас ойрын өдрүүдэд аадар бороо орох төлөвтэй байгаа тухай мэдэгдсэний дараа орон нутгийн Гамшигтай тэмцэх газрын ерөнхий нарийн бичиг Пол Чингюзень мэдэгдэл хийв. Тэрбээр “Илүү олон хүнийг аюулд учрахаас сэргийлж, ард иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэхийг Засгийн газраас шаардсан” гэсэн байна.
| Малавийн иргэд үерийн улмаас гэр оронгүй болжээ | ||
| Үзсэн: 618 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.