Шууд Chart

Хонконг Ютор хар салхинд дайрууллаа

2013-08-15 09:38:05

Өчигдөр үүрээр Хонконгийн Зүүн өмнөд хэсгээр 63 км/цаг хурдтай хар салхи хүчтэй дайран өнгөрсөн байна. Энэхүү салхи нь гамшгийн 8 дугаар зэрэглэлд багтдаг, аюул, хөнөөл ихтэй хар салхи аж.

Орон нутгийн цаг агаарын албаны урьдчилсан мэдээлснээр тус Ютор хар салхи нь Хонконгийн бүх арлын далай эрэг орчмоор аюул нөлөөллөө учруулах эрсдэл бийг сануулсан юм. Тиймээс бүс нутгийн хэмжээнд бүх албан байгууллага онцгой байдлын горимд шилжин нэг өдрийн турш ажиллаагүй гэнэ.
 
Харин олон улсын нисэх буудлын зүгээс 34 нислгийг цуцалж, хүлээгдэж байсан 341 нислэгээс зарим нэг нислэгүүдийг үдээс хойш сэргээжээ. Энэ үеэр Монгол Улсын агаарын тээврийн “Хүннү Эйр” компанийн олон улсын нислэгийн агаарын хөлөг хар салхинд өртөлгүй агаарт 30 орчим минут тойрч нисч байгаад амжилттай газардсан байна.
 
Ютор хар салхинаас үүдсэн хохиролын талаарх албан ёсны мэдээлэл одоогоор гараагүй ч, хүн амьтан бэртсэн гэмтсэн мэдээлэл одоогоор бүртгэгдээгүй байна.
 
Түүнчлэн хар салхины гамшгийн үед Монгол хүн өртөөгүй тухай Хонконг дахь Монгол Улсын Ерөнхий Консулын Газраас албан ёсоор мэдэгдлээ.

Хонконг Ютор хар салхинд дайрууллаа   
Үзсэн: 1639 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.158.107.xxx [124.158.107.xxx] 2013-08-15 12:11
www.oyu-tolgoi.com Оюу толгойн зөвхөн хүдрийн ордыг монгол улсын хүн бүрт хувааж өгөхөд нэг хүнд ойролцоогоор ~ 485сая төгрөг болно.

Бидэнтэй нэгдээрэй