Өмнөд Солонгос улсын шар айрагны томоохон үйлдвэрлэгчдийн нэг "OB" шар айрагны үйлдвэр 1979 оноос хойш өнөөг хүртэл үйлдвэрлэлдээ ашиглаж асан усаа үнэ төлбөргүйгээр, хууль бусаар ашиглаж байсан нь илэрчээ.
Тус компани Ичон хот дахь үйлдвэрээсээ 18 км зайд байх Намхан нэртэй голоос ус татах сувгийн зөвшөөрөл аван ажиллаж байсан ч өнөөг хүртэл хэрэглэж байсан усандаа төлбөр төлж байгаагүй гэнэ. Компанийн удирдлагуудаас энэ талаар тодруулахад "Усны төлбөр төлөх ёстой байсан гэдгийг огт мэдээгүй" хэмээн мэдэгджээ. Өдөртөө 35 тонн усыг голоос авах гэрээтэй ч үнэн хэрэг дээрээ 120 мянган тонн ус авч байж өдрийн үйлдвэрийнхээ хэрэгцээгээ хангаж байсан "OB" шар айрагны үйлдвэр нь нэг тонн усанд 50 гаруй вон төлөх ёстой байсан аж. Одоогоор өнгөрсөн 36 жилийн турш хэрэглэсэн усны төлбөр болох 23 тэрбум 900 сая воныг яах нь тодорхойгүй байна.
| Ашигласан усныхаа үнийг төлөөгүй байжээ | ||
| Үзсэн: 471 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.