Египетийн төрийг удаан хугацаанд барьж байсан удирдагч Хосни Мубаракийг түлхэн унагаж, үймээн дэгдээсний дөрвөн жилийн ойг тэмдэглэх үеэр цагдаагийнхан болоод жагсагчдын хооронд сөргөлдөөн гарч 18 хүн амиа алджээ. Нас барагсдын гурав нь цагдаагийн ажилтан байсан талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Цагдаа нар Каир хотын гол байршлуудын хамгаалалтыг чангатгаж, бүслэлт явуулахад жагсагчид дайрч эхэлжээ.
Үймээний үеэр 400 гаруй хүнийг баривчилсан ажээ. Өнгөрсөн жил мөн ийм сөргөлдөөн гарч, олон хүний аминд хүрч байсан билээ.
| Египетийн үймээнээс болж 18 хүн амиа алджээ | ||
| Үзсэн: 594 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.