Шууд Chart

Өмнөд Солонгосчууд Гуангбукчол баяраа тэмдэглэж байна

2013-08-15 15:54:01

Өнөөдөр Солонгос орон даяар Гуангбукчол баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна

 Албан ёсны баярын амралтын энэ өдөрт зориулсан ёслолын ажиллагаа Сөүл хотын Сежунг соёлын ордонд болсон бөгөөд Ерөнхийлөгч Пак Гын Хе хурлыг нээн үг хэллээ.
 
Хоёр Солонгосын тусгаарлагдсан гэр бүлүүдийг уулзах уулзалтыг зохион байгуулах ажилд Хойд Солонгосын талаас идэвх зүтгэл гаргах хэрэгтэй хэмээн хэлэв. Тэрээр   худалдааны чөлөөт бүс дахин нээгдэж үйл ажиллагаагаа эхэлсэн  тохиолдолд  хоёр Солонгосын харилцаа өмнөх  бүх удаагийнхаас  арай өөр төвшинд, энх тайванч, харилцан бие биеээ хүндэтгэсэн байдалд байх ёстой. Үүний тулд хоёр Солонгосын хилийн бүсийн дунд байх хөл хориотой DMZ цэргийн бүсийг , цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчлөх шаардлагатай хэмээн цохон тэмдэглэсэн байна.
 
 Өөрөөр хэлбэл сүүлийн 5 жил тасалдаад байгаа  хоёр Солонгосын тусгаарлагдсан гэр бүлүүдийг уулзах уулзалтыг санал болгосон  Ерөнхийлөгч Пак Гын Хе,  Хойд Солонгосын талаас гаргаж  буй шийдвэр бүрт хатуу хандаж байсан бол энэ удаа  өөрөө санал гаргаж байгаа энэхүү боломжийг Хойд Солонгосчууд  хүлээн авах нь маш чухал ажээ.
 

 Хэрвээ тэд энэ саналыг хүлээн авах юм бол ирэх 9 сард болох Чусокийн баярын үеэр  тусгаарлагдсан гэр бүлүүдийн уулзалт болох юм байна.

Өмнөд Солонгосчууд Гуангбукчол баяраа тэмдэглэж байна

Өмнөд Солонгосчууд Гуангбукчол баяраа тэмдэглэж байна

Өмнөд Солонгосчууд Гуангбукчол баяраа тэмдэглэж байна

Өмнөд Солонгосчууд Гуангбукчол баяраа тэмдэглэж байна

Өмнөд Солонгосчууд Гуангбукчол баяраа тэмдэглэж байна


Өмнөд Солонгосчууд Гуангбукчол баяраа тэмдэглэж байна  
Үзсэн: 892 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй