Хэрэв та зарим улс оронд аялж байхдаа бага насны хүүхдийг ганцааранг нь машинд орхисон нөхцөлд шоронд хоригдох хүртэл ял сонсож болзошгүй юм. Тухайн үед хүүхдэд ямар нэгэн муу зүйл тохиолдоогүй байсан ч тохиолдож болох аюулыг тооцож үздэг хууль журам бүхий улс орнууд байдаг ажээ. Жишээлбэл АНУ-д сүүлийн үед ч хэвлэл мэдээллээр эцэг эх анхаарал болгоомжгүйгээс хүүхдээ машинд үлдээснээс хүүхдийн амь нас сүйдсэн хэрэг гарах болжээ. Ийм тохиолдолд тухайн эцэг эхэд 10 жил шоронд хорих, 100 000 долларын торгууль ногдуулдаг ажээ. Харин машинд байсан хүүхдэд онц аюул учраагүй ч эрүүл мэндэд нөлөөлөхүйц үр дагавар гарсан бол эцэг эхэд 5 хүртэл хугацаагаар шоронд хорих ял ногдуулдаг хуультай гэнэ.
Хүүхдэд ямар нэгэн муу зүйл тохиолдоогүй ч машинд ганцааранг нь 5-аас дээш минут орхисон нь нотлогдвол "бага насны хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюулд учруулах нөцөлд хүргэсэн" гэсэн зүйлчлэлээр 12 сар хүртэл шоронд хорих ял сонсох магадлалтай гэнэ. Энэ нөхцөлд шүүгч нар машинд хүүхдээ ганцааранг үлдээсэн хэрэгт илүү ноцтой ханддаг талтайг анхаарах хэрэгтэй гэнэ.
| Хүүхдээ машинд ганцааранг нь үлдээвэл шоронд орох ялтай | ||
| Үзсэн: 2164 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.