Сүүлийн үед цахим тоглоомонд донтох явдал хүүхэд залуучуудын дунд газар авах болсон. Улмаар эцэг, эхийн тавьсан шаардлагаас үүдэн гэрээсээ дайжих, гэмт хэрэгт холбогдох явдал ч нэг бус тохиолдоод байгаа. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт АНУ-ыг Кентуки мужид цахим тоглоомонд дурлагч нэгэн хүүтэй холбоотой харамсалтай бөгөөд аймшигт гэмт хэрэг гарчээ.
Тодруулбал, 16 настай Джейсон Хендрикс гэгч өөрийг нь компьютер тоглохыг хориглосны төлөө өөрийн эцэг Кевин болон эх Сара Хендрикс, 12 настай охин дүү Грейс нарыг буудан хөнөөжээ. Тэрээр энэхүү аймшигт хэргийг үйлдсэнийхээ дараа нэлээд төрлийн галт зэвсэг, бууны сумаар зэвсэглэн зугтаасан байна. Гэмт этгээд зугтаж явах үедээ зам тээврийн зөрчил гаргаж түүнийг зохицуулахаар ирсэн цагдаа нартай буудалцаж байгаад суманд өртөн амиа алдсан аж. Түүнийг компьютерт хэт автаж, цаг хязгааргүй тоглохыг хориглосон явдал гэр бүл, ойр дотны хүмүүсээ хөнөөх гол шалтгаан нь болсон хэмээн хууль сахиулагчид үзэж байгаа гэнэ.




.jpg)

![]()
| Компьютер тоглохыг хориглосны төлөө гэр бүлийнхнийгээ хөнөөжээ | ||
| Үзсэн: 3501 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.