Шууд Chart

Террорист охин таван хүний аминд хүрчээ

2015-02-24 12:37:46

Өнгөрөгч ням гарагт Нигерийн зүүн хойд хэсгийн мужид террорист халдлага болж, таван хүн амиа алджээ. Тус халдлагыг 5-7 насны охин үйлдсэн байж магадгүй гэж мужийн цагдаагийн байгууллага мэдээлсэн байна. Харин хэрэг явдалтай холбогдуулан Ерөнхийлөгч Гүдлак Жонатан түүнийг Засгийн газар исламын хэт даврагч Боко Харам бүлэглэлийг дутуу үнэлсэндээ харамсаж буйгаа илэрхийлжээ. Мөн террористуудын нас улам залуужиж байгаад санаа зовж буйгаа хэлсэн байна.

Йобе мужийн худалдааны захад болсон халдлагаар нийт 19 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртжээ.
 
Түүнчлэн ирэх сарын 28-нд Нигерийн ерөнхийлөгчийн сонгууль болох бөгөөд үүнийг эсэргүүцсэн халдлагууд олон гарах магадлалтай байгаа бөгөөд тус улсын зүгээс холбоотнуудтайгаа хамтран Боко Харам бүлгийн эсрэг тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлж байгаа аж. 2009 оноос хойш тус улсын 13 мянга гаруй хүн Боко Харамын халдлагад өртжээ.
 


Террорист охин таван хүний аминд хүрчээ  
Үзсэн: 712 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй