Шууд Chart

Борис Немцовын амийг хөнөөжээ

2015-02-28 10:41:29

Өчигдөр шөнө буюу 2015 оны хоёрдугаар сарын 27-ны 23:15 цагийн үед Оросын нэртэй улстөрч, сөрөг хүчний удирдагч Борис Немцов бусдын гарт амиа алджээ. Тэрээр Улаан талбайгаас 200 орчим метрын зайд орших "Большой Камменный" хэмээх гүүрэн дээр найзын хамт алхаж явах үед цагаан автомашинтай  этгээдүүд дөрвөн удаа буудаад хэргийн газраас зугтсан аж.

Одоогоор Оросын нэртэй услтөрчийн амийг хөнөөсөн алуурчдыг эрэн хайх ажил явагдаж байгаа бөгөөд сүүлийн мэдээгээр тэдний унаж явсан автомашины дугаарыг илрүүлсэн тухай мэдээлэл цацагдаж байна.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Борис Немцов алагдсан талаар мэдээлэл авсны даруй гэр бүлийнхэнд нь эмгэнэл илэрхийлж, "Энэ бол улс төрийн захиалгат аллага" гээд, мөрдөх ажиллагааг өөрийн биеэр хянаж ажиллахаа мэдэгдэв.

Борис Немцов нь 1990-ээд оны үед Борис Ельциний үед ерөнхий сайдын орлогчоор, дараахан нь Нижний Новгородын захирагч, 2004 онд “Улбар шар хувьсгалын” дараа Украйны ерөнхийлөгч Виктор Юшенкогийн зөвлөх, 2012 оноос Оросын Бүгд Найрамдах Намын тэргүүнээр ажиллаж байсан юм.

Тэрээр сүүлийн жилүүдэд Немцов нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины явуулж бодлого, үйл ажиллагааны гол шүүмжлэгч болоод байсан бөгөөд  Украйны дайныг эсэргүүцэх жагсаалыг ирэх Ням гарагт зохион байгуулахаар ажиллаж байжээ.

Эргэн сануулахад, Борис Немцов энэ сарын 10-ны үед Оросын Собеседник сайтын сэтгүүлчид өгсөн ярилцлагандаа "Путин түүнийг алах байх хэмээн айж байна"  /Эх сурвалж sobesednik.ru/ хэмээн хэлсэн байдаг.

 


Борис Немцовын амийг хөнөөжээ  
Үзсэн: 1940 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.2.xxx [182.160.2.xxx] 2015-03-02 22:50
Далдыг хардаг юм шиг бусдын зовлонгоор худалаа шоудаж байхаар өөрсдөө олигтойхон улс шиг улс байхынхаа төлөө дор дороо санаа тавимаар юмаа.
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2015-03-01 11:13
ANU terguutei ulsuud yamar neg argaar OHU iig darj avhaar ulairj baigaa bolltoi ,iim egzegtei ued yamarch teneg hun urcldugchuu namnahgui l baih harin ANU terguutei ulsuud neg huruuch baisan dasdaad Orciig darii l gecen bodoltoi ulairaad l bainaada
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2015-02-28 19:51
Немцовыг Оросын эсрэг буй гүрнийхний явуулгаар хөнөөсөн, түүнийг Путин хөнөөсөн болгож харагдуулах, Оросын либералуудыг өдөөн хатгах замаар оросыг дотроос нь задлахын төлөө юу ч хийхээс буцахгүй байна. Одоо барууны хэвлэлүүд Путин Немцовын амийг бүрэлгэлээ гээд пиардаж өгнө хараарай. Маш сайн төлөвлөсөн байгаа.

Бидэнтэй нэгдээрэй