Шууд Chart

Аризона болон Мексик улсыг холбосон нууц хонгилыг илрүүлжээ

2015-03-02 11:12:18

Америкийн судлаачид саяхан Аризона болон Мексик улстай хил залгаа оршдог Накогийн элсэн цөлөөс газар доорх нууц хонгилыг илрүүлсэн байна. Энэхүү хонгил нь АНУ-ын Аризона мужаас Мексикийн хилийн цаана оршдог Сонора хоттой шууд холбогддог байсан аж. Хонгилыг мэргэжлийн түвшинд барьсан ба гэрэлтүүлэг, агааржуулалттай бөгөөд хар тамхи, хүний наймаа зэрэг гэмт хэргийн шинжтэй хууль бус ажиллагаанд ашиглаж байсан байж болзошгүй урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон байна. 

Уг хонгилыг тун санаандгүй байдлаар олжээ. Ачааны машинд хоёр тонн гаруй хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн хоёр этгээдийн араас хөөж яваад хонгилын үүдийг олж, улмаар мөрдлөгийн ажиллагаа эхэлсэн байна. Энэхүү хонгил хэзээ баригдаж, ашиглагдаж эхэлснийг тогтоохоор ажиллаж байгаа ажээ.


Аризона болон Мексик улсыг холбосон нууц хонгилыг илрүүлжээ  
Үзсэн: 1152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй