Шууд Chart

Британи гаралтай алан хядагч болохыг тогтоов

2015-03-02 13:14:02

Исламын улс бүлэглэл он гарснаас хойш томоохон алан хядах үйл ажиллагааг гүйцэтгэж, барьцаалсан байсан хэд хэдэн иргэнийг цаазаар аваад байгаа юм. Харин барьцааны иргэдийг цаазаар авах ажиллагааг үйлдэж буй этгээдийг Британи гаралтай Мохаммед Эмвази гэгч болохыг албаныхан тогтоосон байна.

Эмвази нь хүүхэд байхдаа Их Британид ирсэн бөгөөд Лондоны чинээлэг айлын хүү байжээ. Тэрбээр 2009 онд их сургуулиа төгссөний дараа радикал үзэлтэн болсон байна. Тэрбээр өмнө нь Танзани улс руу нэвтрэх гэж байгаад баривчлагдаж байсан аж.

Түүний талаар Британийн цагдаа нар тайлбар өгөхөөс татгалзаж байгаа бөгөөд тэрбээр АНУ-ын сэтгүүлч Жэймс Фоулийг цаазаар авч буй дүрс бичлэгт гардаг юм.
 


Британи гаралтай алан хядагч болохыг тогтоов  
Үзсэн: 1323 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй