"БНХАУ-ын дахь Гадаадын шууд хөрөнгө оруулалт долдугаар сард өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 24.1 хувиар өслөө" хэмээн БНХАУ-ын Худалдааны яамнаас мэдээлсэн байна.
Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл 9.408 тэрбум ам.доллар ажээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт оны эхнээс буюу 2013 оны нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл 7.09 хувиар буюу 71.39 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Харин өмнөх зургадугаар сард Гадаадын шууд хөрөнгө оруулалт 20.1 хувиар өсөж байсан. Ингэж 24.1 хувиар өснө хэмээн хэн ч таамаглаж чадаагүй юм.
Шинжээчид БНХАУ дахь шууд хөрөнгө оруулалт долдугаар сард 14.0 хувиар өснө хэмээн тооцож байсан боловч ахиад л алд дэлэм алдсан байна. Өчигдөр (Пүрэв гараг) гарсан “HSBC” Банкнаас гаргадаг БНХАУ-ын Аж Үйлдвэрийн Захиалгын Менежерийн Индекс наймдугаар сард 50.1 гарсан юм.
Өнөөдөр гарсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын мэдээ болон өчигдөр гарсан HSBC Банкнаас гаргасан Аж үйлдвэрийн Захиалгын Менежерийн Индекс зэрэг нь БНХАУ-ын эдийн засагт итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх биз ээ.
Өнгөрсөн нэгдүгээр сараас зургадугаар сар хүртэл БНХАУ-д дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.9 хувиар буюу өссөн дүнгээр 62 тэрбум ам.доллар хүрсэн. Үүнээс эхний зургаан сарын байдлаар санхүүгийн бус хөрөнгө оруулалт 29 хувиар буюу 45.6 тэрбум ам.долларт хүрч өссөн байна.
БНХАУ ДАХЬ ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ (График сараар)
.png)
| БНХАУ дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт өслөө | ||
| Үзсэн: 3173 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.