Шууд Chart

Агнуурын онгоц сүйрч 53 хүн амиа алджээ

2015-04-02 15:50:22

ОХУ-ын Сөнөсөн тэнгист загас агнуурын  онгоц осолдож, 53 хүн нас барсан талаар тус улсын Онцгой байдлын яамны төлөөлөгч өнөөдөр РИА Новостид ярьсан байна. Тэрбээр “Онгоцонд 106 хүн зорчиж явснаас 53-ыг нь аварч чадсан. Ослын газар яаралтай тусламжийн 26 хөлөг онгоц ажилласан ч зорчигчдын талыг л аварч чадлаа” хэмээн ярьжээ. Зарим эх сурвалжуудын ярьж буйгаар амь үрэгдсэн хүмүүсийн тоо 53-аас ч илүү байх магадлалтай аж. Учир нь лхагва гарагт хөдөлсөн онгоцны бүртгэх самбар дээр 130 хүний нэр бичээстэй байсан гэнэ. Түүнчлэн онгоц сүйрэхээсээ өмнө аврах дохио илгээж байсан ч, түргэн тусламж хугацаа алдаж ирсэн талаар эх сурвалжууд ярьж байна.
 


Агнуурын онгоц сүйрч 53 хүн амиа алджээ  
Үзсэн: 903 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй