АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама нь өнгөрөгч даваа гарагт тохиосон “Улаан өндөгний баяр”-т зориулсан арга хэмжээн дээр бүжиглэжээ. Тус арга хэмжээг Цагаан ордны арын хашаанд зохион байгуулсан бөгөөд тэрбээр энэ жилийн баярыг бага насны хүүхдүүдийн таргалалтыг багасгахад чиглүүлэхийг уриалсан байна.
Дашрамд дурдхад тэргүүн хадагтай сүүлийн үед өөрийн кампант ажлынхаа хүрээнд нэлээдгүй бүжиглэж байгаа аж. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн долоо хоногт болсон ээжүүдийн цугларалт дээр бүжиглэсэн бол өмнө нь “Elle” шоу, “Алис Дийн” дунд сургууль гэх мэт газруудад бүжиглэсэн байна.




| Мишель Обама “Улаан өндөгний баяр”-т зориулж бүжиглэв | ||
| Үзсэн: 766 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.