Шууд Chart

Авлигачдыг АНУ-аас шилжүүлэн авна

2015-04-08 15:04:15

Хятад улсын эрх баригчид авлигын хэрэгт сэжиглэгдэж байгаад тус улсыг орхин гарсан албан тушаалтнуудыг шилжүүлэн авахаар болж, тэдний нэрсийн жагсаалтыг саяхан АНУ-д өгсөн байна. Нийтдээ 150 гаруй “эдийн засгийн оргодол” буюу ихэнх нь авлигач төрийн албан хаагчид АНУ-д байгаа талаар Хятадын холбогдох албан тушаалтнууд 2014 онд мэдэгдэж байсан юм.

Хятадын прокурор дахь авлигатай тэмцэх товчооны тэргүүн Ши Жинхуй “China Daily” сонинд өгсөн ярилцлагадаа “Авлигын хэрэгт буруутгагдаж байгаа Хятад албан тушаалтнуудын ихэнх нь АНУ-д байгаа. Энэ талаарх мэдээллийг АНУ холбогдох байгууллагууддаа хүргүүлсэн” гэжээ. Түүний хэлснээр хилийн чинадад байгаа авлигын хэрэгт буруутгагдсан албан тушаалтнуудын тоонд Хятадын Засгийн газар болон төрийн өмчийн компаниудад ажиллаж байсан албан тушаалтнууд багтаж байгаа юм.

Төрийн хөрөнгөөс олон тэрбум доллар хулгайлсан хэрэгт буруутгагдсан, Америкт ирсэн байгаа Хятадын албан тушаалтнуудыг эх оронд нь буцаах талаар Хятадын талтай ирэх наймдугаар сард хэлэлцээр хийнэ хэмээн өнгөрөгч сард АНУ-ын Засгийн газрын нэгэн ажилтан мэдэгдэж байсан билээ.

Хятадын холбогдох байгууллагууд авлигач албан тушаалтнуудын хилийн чинад дахь хөрөнгийг хууль ёсны дагуу хураах ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байгаа талаар Ши Жинхуйн хэлснийг тус сонинд нийтэлжээ. “Нэгэнт хөдөлшгүй нотлох баримтаар нотлогдвол, бид хуулийн дагуу хөрөнгийг хураах ажиллагааг эхлүүлэх болно” хэмээн тэрээр хэлсэн байна.

АНУ болон БНХАУ нь гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх хоёр талын гэрээ байгуулаагүй юм. Учир нь Хятадын шүүхийн систем болон ил тод бус байдлын улмаас сэжигтэнд ял тулгаж байна хэмээн барууны улс орнууд шүүмжилдэг. Дарга Ши Зиньпиний авлигын эсрэг үйл ажиллагааны нэг хэсэг болох хууль бусаар олсон хөрөнгөө авч хилийн чинадад зугтсан албан тушаалтан болон бизнес эрхлэгч нарыг мөрдөх “Үнэгний ангууч ажиллагаа”-г Хятад Улс эхлүүлсэн билээ.

Өнгөрсөн сарын сүүлчээр Хятадын Коммунист намын Сахилгын хяналтын төв хорооноос мэдэгдсэнээр 2014 онд нийт 500 сэжигтнийг, 3 тэрбум юанийн хамт шилжүүлэн авсан байна.

Эх сурвалж: www.theguardian.com


Авлигачдыг АНУ-аас шилжүүлэн авна  
Үзсэн: 1491 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2015-04-09 19:40
mongoliin avilgach alban tushaaltnuudiig ch bas ingej gadaad dahi hurungiig nj huraaj shuuh heregtei
121.133.153.xxx [121.133.153.xxx] 2015-04-09 16:00
ok
121.133.153.xxx [121.133.153.xxx] 2015-04-09 15:59
ok
62.212.99.xxx [62.212.99.xxx] 2015-04-08 20:36
manaih ch gesen SANJIIN BAYAR gesen luivarchinguudiig mongoliin ard tumen gazar nutgaas luivardsan ymtai shiljuulj avchirch zohih shiitgeliin edluulj horongiin huraa ??? ulsiin ym ulsdaa ard tumend zoruilagdah ystoi??? tor zasag huuli caaz gej ene ulsad bainauu???

Бидэнтэй нэгдээрэй