Шууд Chart

АНУ-ын Засгийн газар Австрали улсыг "тэргүүлэх мөнгө угаагч"-аар нэрлэжээ

2015-04-08 16:17:00

АНУ-ын Төрийн департментаас өнгөрсөн сард Олон улсын түвшин дэх мансууруулах бодисын хууль бус худалдаатай холбоотой бэлэн мөнгөний шилжүүлэгт тухайн улс орнуудын санхүүгийн институцийн оролцож буй байдалд нь үндэслэн "тэргүүлэх мөнгө угаагч улсыг тодорхойлон гаргасан “Олон улс дахь мансууруулах бодисны хяналт стратегийн тайлан-2015”-т Австрали улсыг "тэргүүлэх мөнгө угаагч"-аар нэрлэжээ.

Тайланд “Австрали Улс дахь мөнгө угаах явдал онц хүнд болон зохион байгуулалттай гэмт хэргийг бий болгох үндсэн хүчин зүйл болж байна. Жил бүр 15 тэрбум орчим долларыг дээрх гэмт хэргийн улмаас Австрали Улс алдаж байна” гэж дурдсан байна. Үүний зэрэгцээ уг тайланд Австралийн Засгийн газраас мөнгө угаах явдалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх системийг хэрэгжүүлж эхэлж байгааг онцлон тэмдэглэжээ. 

Уг тайланд дэлхийн 200 орчим бүс нутаг, улс орнуудыг "Тэргүүлэх мөнгө угаагч улс",  "Дунд зэрэг буюу анхаарал татсан улс",  "Хяналттай улс" гэсэн гурван бүлэгт хувааснаас Монгол Улсыг дунд зэрэг буюу анхаарал татсан улс бүлэгт оруулсан байна. Мөн нэр дурдагдсан Афганистан, Иран, Ирак, Бразил, Орос, Их Британи, Хятад зэрэг 60 улсыг "Тэргүүлэх мөнгө угаагч улс" хэмээн зарлажээ.  


АНУ-ын Засгийн газар Австрали улсыг "тэргүүлэх мөнгө угаагч"-аар нэрлэжээ  
Үзсэн: 701 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй