Шууд Chart

100 настай япон эмэгтэй 1500 метрийн чөлөөт сэлэлтэд дээд амжилт тогтоожээ

2015-04-08 15:53:10

Япон улсын усан сэлэлтийн тамирчин Мико Нагаока хэмээх эмэгтэй 100 насандаа 1500 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. Түүний энэхүү амжилтыг Гиннесийн номонд бүртгэх эсэх талаар ярилцаж байгаа аж. Мико 1500 метрийг нэг цаг 15 минутанд туулсан бөгөөд одоогоор түүний амжилттай эн тэнцэх амжилт гараагүй байгаа юм. Мико Нагаока сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Би урт удаан хугацаанд амьдарч, ядахнаа 105 нас хүртлээ усанд сэлмээр байна” гэж ярьсан байна.

Түүнчлэн тэрбээр 100 насныхаа ойд зориулж “Би 100 настай дэлхийн хамгийн идэвхтэй усанд сэлэгч” гэх нэртэй ном гаргажээ. 


 


100 настай япон эмэгтэй 1500 метрийн чөлөөт сэлэлтэд дээд амжилт тогтоожээ  
Үзсэн: 792 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй