Өмнөд Солонгост ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд гэмт хэрэг үйлдэх нь ихсэж байгаа аж. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Өмнөд Солонгосын Кёнги дүүргийн Шихинг хотын усан сангийн дэргэдээс эмэгтэй хүний цогцос олдсон бөгөөд уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийг өчигдөр олж саатуулжээ. Саатуулагдсан БНХАУ-ын иргэн, солонгос үндэстэн, 47 настай Ким Ха Ил нь эхнэртэйгээ муудалцан түүний амийг хөнөөж, цогцсыг хэдэн хэсэгт хуваан тарааж хаясан гэдгээ хүлээсэн байна. Тэрээр 2009 онд, харин эхнэр нь 2013 онд Солонгос улсад ирсэн аж.
Мөн Кёнгнам аймгийн Кимхэ хотын цагдаагийн газар тус дүүрэгт амьдардаг Монгол Улсын гурван иргэнийг хулгайн хэрэгт сэжиглэн гэрээс нь баривчилжээ. Тэд Өмнөд Солонгост хууль бусаар амьдарч байхдаа Кимхэ хотын орон сууцнуудаар тэнүүчлэн нутгийн иргэдийн орцон дотор орхисон дугуйн цоожийг таслан хулгайлдаг байсан ба одоогоор зургаан удаагийн үйлдлээр 3 сая 400 мянган воноор үнэлэгдэх долоон ширхэг дугуйг хулгайлсан нь нотлогдсон байна.
| Дугуй хулгайлсан гурван монгол залуу баривчлагджээ | ||
| Үзсэн: 978 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.