Шууд Chart

Өмнөд Солонгост оюутнуудын визний хяналтыг чангатгана

2015-04-09 14:24:21

Өмнөд Солонгост суралцах гадаад оюутнуудын тоо 2008 онд 44.5 гаруй мянга байсан бол 2010 онд 82.4 мянга, 2014 онд 85 мянга болж жил бүр өсөн нэмэгдсээр байгаа аж. Гэвч тэдний дундаас сургуулиа орхих, оюутны визийн ангилалаа солиулах сонирхолтой оюутнууд цөөнгүй байдаг зэргийг харгалзан  гадаад оюутнуудын визний хяналтыг чангатгах үүргийг БНСУ-ын Хяналт, Шалгалтын Ерөнхий Хорооноос Гадаадын иргэд, харьяатын албанд үүрэг болгоод байна.

Учир нь, өнгөрсөн 2014 онд гадаад оюутан сургах эрхтэй 58 их, дээд сургуульд суралцаж байсан 191 оюутан сургуулиа орхисон, визний ангилалаа өөрчилсөн нь Солонгосын гадаадын иргэд харьяатын албанд бүртгэгджээ. Тэдгээр оюутан визний ангиллаа өөрчилсний дараа тус улсын хаана, хэрхэн амьдарч байгаа тухай мэдээлэл тодорхой бус, зарим нь гэмт хэрэгт холбогдох нь ихэсч байгаатай холбоотой юм.


Өмнөд Солонгост оюутнуудын визний хяналтыг чангатгана  
Үзсэн: 2406 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
79.82.4.xxx [79.82.4.xxx] 2015-04-10 00:26
mongolchuud yamar surch giiguuldeg bish sain shalgah heregtei oyutan nertei yashka hiigeed yavj baigaa
118.37.110.xxx [118.37.110.xxx] 2015-04-09 22:33
Tэнэг минь байлгүй яахав.энэ чинь 50 сая хүнтэй улс.бас азид хөгжлөөрөө дээгүүр бичигдэж бгаа
202.21.116.xxx [202.21.116.xxx] 2015-04-09 16:56
солонгост хэзээ ч 85000 оюутан байхгүй, мэдээгээ багцаатай бич л дээ

Бидэнтэй нэгдээрэй