Шууд Chart

Кофены хаягдлыг дахин ашигладаг компани нээгджээ

2013-08-28 15:38:45

Өдөр бүр хэдэн зуун тонн кофены шаар сул хаягддаг. Ийм хаягдлыг дахин ашиглах аж ахуйн нэгж Их Британид ажиллаж эхэлжээ. Английн “Брайтон” хотын оршин суугч “Экспрессо Машроом” компанийн эзэн Жон Күүмбс долоо хоногт хоёр удаад хотын 10 гаруй кофены газраар хэсч, шаарыг нь цуглуулдаг аж. Нэг долоо хоногт 200 кг хаягдал шаар буюу сарын хугацаанд нэг тонн хүрчих хэмжээний шаар цуглуулдаг гэж тус компанийнхан хэлжээ. Тэд ийнхүү цуглуулсан кофены шаараа “Бургесс” толгодын орчимд орших хөдөө аж ахуйн тариалангийн газарт авчирч, мөөг ургуулах бордоо болгон ашигладаг байна. Зургаан кг орчим кофены шаар 100 эспрессо кофетэй тэнцэх буюу мөөгний үндсийг тэжээх бордоо болдог. Кофены шаар бүхий уутан дээр хадгалж эхэлсэн он сар өдрөө бичиж, нэг сар харанхуй хуурай газарт хадгалсныхаа дараа бордоо болгодог байна.


Кофены хаягдлыг дахин ашигладаг компани нээгджээ   
Үзсэн: 1698 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-26 13:07
Кофены шаар тамхины унерийг дардаг геж унен уу

Бидэнтэй нэгдээрэй