Шууд Chart

Сирийн арми байлдааны өндөржүүлсэн байдалд орлоо

2013-08-29 13:35:42

Хэрэг явдал ийнхүү цэргийн ажиллагаанд хүрч байгаа энэ үед Сирийн удирдлага гадны ямар нэг зэвсэгт халдлага орж ирвэл шийдвэрлэх хариу барина гэж амлав.

Тухайлбал тус улсын Гадаад хэргийн сайд Валид Муаллем ОУ-ын сэтгүүлчдэд зарласан хэвлэлийн хурал даар "Хэрвээ тэдгээр орнууд манай улсад зэвсгийн хүчээр халдан довтловол бид зүгээр хараад суухгүй гэдгийг хатуу мэдэгдэе. Сири улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт НҮБ-ын гишүүн орон учраас өөрсдийгөө хамгаалах эрхтэй төдийгүй хариу үйлдэл хийх болно" гэв.

Мөн тэрээр "Өнөөдөр Дамаскийн мэдэлд дэлхий төдийгүй халдагчдыг алмайруулахаар зэвсэг техник байгааг сануулахын зэрэгцээ Сири дэх хууль ёсны засаг захиргааг хүчээр өөрчлөх гэсэн аливаа үйлдэл бүрийг таслан зогсоох хүч бидэнд хангалттай бий" гэв.

Үүний зэрэгцээ Сирийн Ерөнхий сайд Ваел аль-Халки Ерөнхийлөгчийн даалгавараар улс орноо байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулад байна.

Сири

Сири

Сири


Сирийн арми байлдааны өндөржүүлсэн байдалд орлоо  
Үзсэн: 1790 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.12.xxx [112.72.12.xxx] 2013-08-29 20:44
Delhiin dain ehellee dee

Бидэнтэй нэгдээрэй