Өчигдөр болж өнгөрсөн Их Британийн парламентын шуурхай хуралдаанаар гишүүд тус улсаас Сирийн эсрэг хийж болох цэргийн эвсэлд орох эсэх асуудлаар хэлэлцэн санал хурааж, улмаар парламентын олонхи Сирид цэргийн цохилт өгөхийн эсрэг санал өгчээ. Ийнхүү Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камероны Сирийн эсрэг цэргийн цохилт өгөх санал дэмжлэг авч чадсангүй уналаа. Энэ нь АНУ-аас Сирид өгөх гэж төлөвлөж буй цэргийн цохилтын төлөвлөгөөнд томоохон саад учруулж болзошгүй юм. Учир нь АНУ, Их Британийн зүгээс Сирийн эсрэг цохилт өгөхөөр барууны орнуудаас дэмжлэг хүсч байгаа энэ үед Их Бртанийн Парламентын энэхүү шийдвэр нь Обама, Камерон нарын өмнө хувьд томоохон асуудал болж хувираад байгаа юм. Их Британийн парламентын санал хураалтын дараа Цагаан Ордон мэдэгдэл хийж хэдийгээр Их Британийн парламентаас эсрэг шийд гарсан ч АНУ-ын зүгээс Их Британитай үүссэн нөхцөл байдлаар яриа хэлэлцээр үргэлжлүүлэх болно гэж мэдэгдлээ. Мөн энэ асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хаалттай хуралдаан болсон ч ямар нэгэн шийдэлд хүрэлгүй өндөрлөөд байна.
| Их Британи Сирид цэргийн хүчээр цохилт өгөхгүй | ||
| Үзсэн: 1068 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.